Хаан банкинд гарсан дээрэмд ажилчидтай нь холбоотой байж магадгүй

Энэ сарын 08-нд зэвсэглэсэн бүлэг этгээдүүд банкны дээрэм хийх гэж оролдсон хэрэг олны анхаарлыг татаад байгаа. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр тухайн банкны ажилчид оройн 19 цагийн орчим бэлэн мөнгөө хурааж дууссаны дараа бичиг баримтаа цэгцлүүлэхээр үүргээ гүйцэтгэж байсан хамгаалагчийг заалны нөгөө талд дуудан дайчилсан байна.
Энэ үеэр банкнаас хоёр ажилтан түгжээтэй байсан хаалгыг хамгаалагчид хэлэлгүй онгорхой орхиж явсны улмаас уг хэрэг үйлдэгдэх нөхцөл бүрдсэн гэж хэлж болохоор  байна.
Ажилчид хаалгыг дотроос нь зөвшөөрөлгүй тайлж гарахдаа цаана өөр теллерт туслаж байсан хамгаалагчид буцаж орж ирэхээ хэлээгүй гарсан нь уг хэрэгтнүүдтэй холбоотой эсэх таамаглалд хүргээд байгаа бололтой.
Тиймээс цагдаагийн газраас тус банкны зарим ажилчидыг шалгаж эхэлсэн гэнэ.
 
А.Балт

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …