“Ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, иргэд хоорондын ойлголцлыг ахиулъя” сэдэвт “Хятад Монголын хэвлэл мэдээллийн VIII форум” 11 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймгийн Рашаан хотод нээлтээ хийлээ.
Энэ удаагийн форумыг “Ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, иргэд хоорондын ойлголцлыг ахиулъя” сэдвийн дор явагдаж, ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон Монгол Улсын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран зохион байгууллаа.
Нээлтийн ёслолд ӨМӨЗО-ы АТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Ү Туань-Ин, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Бадам-Очирын Галаарид нар нээж үг хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх баярын захидал ирүүллээ.
Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Жао Шүньгүө үг хэлж, Хятад, Монгол хоёр улсын хэвлэл мэдээллийнхний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар бодит шаардлага дурдаж, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны суртал ухуулгын хэлтсийн байнгын орлогч дарга Жөү Чүньже “Ажил хэрэгч хамтын ажиллагаанд мөр зэрэгцэн урагш ахицгаая-Иргэд хоорондын ойлголцолд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гүүрийг тавилцъя” сэдвээр илтгэл тавив.
Мөн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Бадам-Очирын Галаарид “Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны өчигдөр, өнөөдөр: Хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо” сэдвээр илтгэл тавилаа.
Нээлтийн ёслолын үеэр Хятад, Монгол хоёр улсын хэвлэл мэдээллийнхэн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.
Форумд Ардын өдрийн сонин, Хятадын олон улсын радио, Монгол Улсын “Зууны мэдээ” сонин, Солонго мэдээллийн төв зэрэг хэвлэл мэдээллийнхэн оролцон өөр өөрийн онцлогтоо суурилж, хамтран ажилласан амжилттай туршилтаа дүгнэж, хойшдын төслөө ярилцлаа.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв – solongonews.mn