“МАСК”-ын Жавхлан, “Хэцүү анги”-ийн Дөлгөөн нар хосууд болжээ

IMG_0750“Охин чамтай”, “Дурлал хаа ч” зэрэг дуугаараа танил болж, хамтдаа уран бүтээлийн гараагаа эхэлж байсан “Boomtown” хамтлагт УДЭТ-ийн жүжигчин Б.Тамир, “Хэцүү анги” киногоор олонд танигдсан жүжигчин М.Баярбат, “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, “Эмоци” продакшны жүжигчин С.Тэмүүжин, “Шилдэг өнгө” хамтлагийн жүжигчин Г.Ган-Очир нар багтдаг.

Дуулах, бүжиглэх, жүжиглэх авьяастай нэгэн үеийн эдгээр залуус уран бүтээлийн гараагаа хамтдаа эхлүүлж байсан түүхтэй. Тэгвэл оюутан ахуй цагаасаа есөн жил найзалсан жүжигчин М.Баярбат буюу Баяраа, Б.Тамираа нар хамтдаа кино хийхээр болжээ. Тодруулбал, залуу хосуудын хайр сэтгэлийг харуулсан инээдмийн киног тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж буй аж. Тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд жүжиглэдэг байсан тэд энэ удаа өөрсдөө киногоо найруулан, тоглож байгаагаараа онцлог болжээ. “Fantastic” продакшн, “F” студийн хамтын бүтээл болсон уг киноны ерөнхий найруулагчаар Б.Тамир, гол дүрд М.Баярбат, УДЭТ-ийн жүжигчин Одончимэг, дүрүүдэд Навчаа, УДЭТ-ийн жүжигчин Отгонбат, “Fantastic” продакшны жүжигчин Батсайхан, “Маск”-ын жүжигчин Алдар, Жавхлан, мисс Бадамцэцэг, Наранмөнх нар тогложээ. Ингэхдээ “МАСК”-ын Жавхлан, “Хэцүү анги”-ийн Дөлгөөн нар хосуудын дүрд тоглож байгаа ажээ.

Өдгөө тайз, дэлгэцийн уран бүтээлийн багагүй туршлага хуримтлуулсан, өөрсдийн гэсэн үзэгчидтэй болсон залуу жүжигчдийн тоглосон инээдмийн киног тэсэн ядан хүлээх л үлдлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

IMG_0465

IMG_0630

IMG_0455

IMG_0345

856497_621138367930706_587810270_o

1274070_629134070464469_1699086340_o

1292271_407471302690776_2073846344_o

DX1C7859

DX1C8413

297071_277736165591940_2025983516_n

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …