Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн ахлагч Н.Гантөмөр болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн өчигдөр нийслэл хотын замын ажилтай танилцаж, хугацаандаа чанартай хийж дуусгах талаар гүйцэтгэгч компаниудтай санал солилцлоо.
Хан-Уул дүүргийн Ажилчдын гудамжнаас Яармагийн гүүр хүртэл 2,4 км автозамын өргөтгөлийг 3 компани гүйцэтгэж байгаа бөгөөд нийслэлд анх удаа 3 эгнээтэй 6 урсгалтай зам бий болгохоор ажиллаж байна.
Одоогоор энэ хэсгийн замыг хэсэгчилэн хааж хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа ч Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал их байгааг ажлын хэсгээс хэлж байлаа. Тиймээс гэрээнд заасан хугацаанаас өмнө замын ажлыг дуусгах шаардлагатай байгааг гүйцэтгэгч компаниудад хэлсэн юм. Гүйцэтгэгчид, “ер нь замын ажил графикийн дагуу явж байгаа. Бид аль болох хугацаандаа чанартай хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Хамгийн багадаа 10 хоногийн хугацаанд суурин хучилтаа хийж хөдөлгөөнийг бүрэн нээх боломжтой” гэлээ. Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, “Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлээс цогц бодлого баримтлан ажиллаж байна. Улаанбаатар хотод өргөн зам биш, аль болох олон зам хэрэгтэй байгаа. Тиймээс замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хугацаандаа хийж дуусгах тал дээр онцгой анхаарч ажиллаж байна. Саяхан нийслэлийн удирдлагаас хотын нийтийн үйлчилгээг нэг гарт төвлөрүүлж нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсан. Энэ газраас зам арчлалтыг бүрэн хариуцаж өдөрт 2-3 удаа арчилгаа, цэвэрлэгээг тогтмол хийж байна” гэж танилцуулсан юм.
Яармаг-Нисэх чиглэлийн 13,7 км автозамыг БНХАУ-ын “Эй Ки Би” компани гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны 10 сарын 15-нд дуусах гэрээтэй юм байна. Одоогоор ажлын явц 60 гаруй хувьтай байгаа ч 10 сарын 15 гэхэд суурин хучилт хийж хөдөлгөөнийг нээх боломжгүй байгааг нийслэлийн Автозамын газраас танилцууллаа. Тиймээс ажлыг шуурхайлж үлдсэн хэсгийг өөр компанид хувиарлан өгч, хугацаандаа гүйцэтгүүлэх хэрэгтэй гэсэн үүргийг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр өглөө. Энэ зам нь 3 эгнээ, 2 урсгалтай замын голд болон зам дагуу ногоон байгууламж, гэрэлтүүлэг байхаар зураг төсөл нь батлагдсан байна. Энэ замыг олон улсын чанартай нийслэлийн гол замуудын нэг болох учраас чанарт онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг тэрээр онцлон хэлсэн юм.
Таван шарын уулзвараас 22-ын товчоо хүртэлх 10.6 км замыг БНХАУ-ын “Чи Чи Ха Ар” компани, туслан гүйцэтгэгчээр “Бэрх зараа” компани шалгаран 2010 онд гэрээ байгуулсан байна. 2012 оны 7 дугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй байсан ч одоог хүртэл зам бүрэн дуусаагүй гэдгийг нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж танилцууллаа. Мөн нимгэн хучилттай учраас эдврэлтэй байгаа юм байна. Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, “Цаашид энэ хэлбэрээр явах боломжгүй. Ажил хийж чаддагт нь бид үлдсэн замыг өгөх хэрэгтэй байна. Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй учраас энэхүү компанийн гүйцэтгэгчтэй хуулийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй” гэлээ. Харин “Бэрх зараа” компанийн удирдлага энэ долоо хоногт багтааж эвдрэлээ засна гэсэн амлалт өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.