ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг сарын 17-оос эхлэн Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирлын ажлаас нь Нийслэлийн прокурорын газрын тогтоолын дагуу түдгэлзүүлсэн байна. Түүнийг ХААИС-ийн захирал байх хугацаандаа “Ариун ар” ХХК-тай хуйвалдан ХААИС-ийн харъяа газар дээр Олон улсын хэл судлалын төв барьсан нэрийдлээр 741 сая төгрөгийг завшиж албан тушаалаа урвуулан ашигласан, мөн Монгол гэрийг хөгжүүлэх үндэсний төвийн тэргүүн Л.Ганбаатартай гэрээ байгуулж 108 сая төгрөгөөр нэг монгол гэр худалдан авсан гэх мэт үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 19-нд баривчлагдан, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан боловч өмгөөлөгчийнх нь хүсэлтээр батлан даалтад гарган, гадуур шалгагдаж хэлсэн юм. “Муу юм модон улаатай гэж” түүнийг ийнхүү ажлаас нь чөлөөлсөн байна.
Санал болгох мэдээ
Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна
Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …