“Гал үндэстэн” холбооныхноос нийт 151 ширхэг зэр, зэвсэг хурааж авчээ

20o058gb10ddrk1kudc632kfb6 Өнгөрсөн 16-ны өдөр “Гал үндэстэн” холбооноос жагсаал зохион байгуулсан билээ. Гэвч жагсаал тайван замаар эхэлсэн ч эцэстээ төрийн ордон руу гал нээж, хотын төвийн хэд хэдэн обьектод тэсрэх бөмбөг суурилуулсан болох нь илэрч бөөн шуугиан дэгдээгээд байгаа юм.

Тиймээс эл хэргийн талаар Тагнуулын Ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл өглөө. ТЕГ-ын мэдээллэснээр “одоогоор хэрэгт холбогдуулан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнийг цагдан хориод байгаа аж. Мөн байцаалтын явцад дээрх нэр бүхий хүмүүсээс гранат 11 ширхэг, гранат тэслүүлэгч 10, гар буу 1, бууны сум 101,пропил 18 ширхэг, бууны замаг 1, тетонатр 9 ширхэг”-ийг хураан авсан байна.

Дашрамд дурьдахад, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас дээрхи мэдээллээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн юм.

Л.бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

“Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Охид, эмэгтэйчүүдийн манлайлал, бизнес эрхлэлт болон санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, …