Мэс заслын утас оруулж ирэх гээд баригдсан вагоны үйлчлэгч

3feb8dbf045d7144big Саяхан Улаанбаатар Төмөр замын суудлын вагон депогийн үйлчлэгч зөвшөөрөлгүйгээр хилээр оруулахыг хориглодог мэс заслын утсыг оруулж ирэх гэж байгаад баригджээ. Тэрээр БНХАУ-д уйлдвэрлэсэн 90 хайрцаг буюу 1080 ширхэг мэс заслын утсыг галт тэрэгний үйлчлэгч нарын амрах өрөөнд байлгаж байсан байна.

Тэрээр Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний  үйлчлэгч бөгөөд түүний энэ хэргийг Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагч нар илрүүлж, таслан зогсоосон байна.

Тус үйлдлийг Төмөр замын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасаг, Тээврийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан ч учирсан хохирлын хэмжээ эрүүгийн хэргийн хохирлын хэмжээнд хүрээгүй тул хэрэгсэхгүй болгосон байна. Энэхүү үйлдлийнх нь төлөө үйлчлэгчид захиргааны арга хэмжээ авахаар болжээ.

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

 

Санал болгох мэдээ

Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Сэлбэ хорин …