Дэлгүүр дээрэмдсэн Цагдаагийн ахмад ганц биш 4 удаа дээрэм хийжээ

deeremchin-middle ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтсийн төлөөлөгч, ахмад Ч.Эрдэнэжаргал гэгч өнгөрсөн 18-ний өдөр хийн буугаар зэвсэглэн Чингэлтэй дүүргийн IV хорооны 14 дүгээр байранд байрлах “Толла” хүнсний дэлгүүр дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан билээ.

Эл хэргийг одоо УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж байгаа бөгөөд түүний сая илчлэгдсэн дэлгүүр дээрэмдсэн хэрэг нь ганц удаагийх биш байжээ. Тодруулбал, ахмад Ч.Эрдэнэжаргал нь өнгөрсөн наймдугаар сарын 2- нд “Толла” хүнсний дэлгүүрт хийн буу ашиглан нэг удаа хий буудаж худалдагч Ө.Октябрыг айлган сүрдүүлж орлогын 440.000 төгрөг дээрэмдэж байжээ. Мөн есдүгээр сарын 9-нд “Толла” хүнсний дэлгүүрт хийн буу ашиглан худалдагч Э.Туул, Нямсүрэн нарыг айлган сүрдүүлж орлогын 606.300 төгрөг дээрэмдсэн байна. Тэрээр ийнхүү амтишсан эр 13 гэгчээр хэт даварсаар сүүлийн дээрэмдэх үйлдэл дээрээ 9-р сарын 18-ний өдөр баригджээ.

Үүнээс гадна ахмад Ч.Эрдэнэжаргал наймдугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Миний Дөт” хүнсний дэлгүүрт мөн хийн буу ашиглан хоёр удаа буудаж, худалдагч Ө.Батцэнгэл, Ц.Үүрийнгэгээ нарыг айлган сүрдүүлж дээрэмдэхийг завдаж байсан ажээ.

Л.Бадрах

Ugluu-logo16

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …