“Шинийн наймны Цагаан дара эх” үзэсгэлэнгийн нээлт болно

“Шинийн наймны Цагаан дара эх” үзэсгэлэнгийн нээлт болон “Нэг өдрийн цагаан дара эх” бурхан бүтээх үйл ажиллагаа 2018.02.23-ны 11:00 цагт Богд хааны ордон музейд болох гэж байна.

“Бурхны зэрэгт хүрэн хүртлээ удаах бүх төрөлдөө би бүсгүй хүн байх болно” хэмээн тангaраглaсан гэдэг, хамаг бурхны хайр нигүүлслийн төлөөлөл болох Авалокетишвара-Жанрайсигийн нулимсан дуслаас мэндэлсэн гэх Цагаан Дарь Эх бурхны шашинтнуудын хамгийн их сүсэглэж, аврал одуулдаг бурхдын нэг билээ.

Цэцэн билгүүн, асрал нигүүлсэл дүүрэн, үзэсгэлэн гоо гүнж Цагаан Дарь Эхийн лагшин нь болор мэт тунгалаг, намрын сар мэт цагаан, 16 нас төгөлдөр онгон охины мишээсэн амгалан дүртэй агаад хамаг амьтныг зовлонгоос аврах нигүүлсэхүй сэтгэл нь аугаа хүчтэй гэдэг. Хамаг Бурхдын эх болсон түүний алдрыг дурсан, аврал залбирал одуулсан хэнд ч болов тусалдаг.

 


Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …