“Амьдралын зөв дадал хэвшил энгийн зүйлээс эхэлнэ”

sma2 Эрүүл мэндийн сайдын санаачлагаар “Амьдралын зөв дадал хэвшил энгийн зүйлээс эхэлнэ” өглөөний алхалт – өглөөний цай арга хэмжээ өнөөдөр орон даяар зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Нюунт-У, ДЭМБ-ын төслийн зохицуулагчид, Эрүүл мэндийн яамны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, мөн 9 дүүргийн 810 иргэн, 19 аймгийн төвийн 1800 гаруй иргэд оролцов.

Нийгэм хамт олон иргэдэд чиглэсэн өдөрлөгийн үйл ажиллагааг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв болон Спорт Бэлтгэлийн Төвийн мэргэжилтнүүд мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж, амжилттай зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд оролцогчид урьдчилан гаргасан маршрутын дагуу 2800-3000 метр замыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн иргэд дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл – 1 дүгээр хороолол – Эрүүл мэндийн нэгдэл, Чингэлтэй дүүргийн иргэд тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл – Ялалтын талбай – Эрүүл мэндийн нэгдэл, Баянгол дүүрэг Төмөр замын коллеж – 47 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн иргэд 58 дугаар сургууль-17 дугаар өрхийн эмнэлэг, Хан-Уул дүүргийн иргэд Бурхантай хөшөө – Соёлын төв өргөө, Баянзүрх дүүргийн иргэд Жуковын музей – Оффицерүүдийн ордон, Налайх дүүргийн иргэд Соёлын төв ордон – Налайх хөшөө, Багануур дүүргийн иргэд Төв талбай – Эрүүл мэндийн нэгдэл, Багахангай дүүргийн иргэд Төв талбай – Зүүн хороолол – Төв талбай.

Алхалтын дараа хөтөлбөрийн дагуу нарны, хийн, стресс тайлах дасгалуудыг хийж, халдварт бус өвчлөлийн шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх аргуудын талаар оролцогчдод мэдээлэл хүргэсэн байна. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын мэргэжилтнүүдээс санал болгосон 8 жорын дагуу тус арга хэмжээнд оролцогчид хамтдаа өглөөний цай бэлтгэж өглөөний цайны ач холбогдол, хүнсний бүтээгдэхүүний сонголт, технологи, орц найрлагын талаар мэдээлэлтэй болжээ.

Тус арга хэмжээнд зориулан хэвлэсэн “Эрүүл амьдралын 5 алхам” өглөөний хоолны жор, хөдөлгөөний жор, стресс тайлах арга бүхий 9000 гаруй сурталчилгааны материалыг олон нийтэд тараасан байна.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …