Япончууд 5 секундын дотор дэлбэрэх бодис илрүүлэгч зохион бүтээжээ

download Японы Хитачи компании 5 секундын дотор зорчигчийн ачаа тээшинд дэлбэрэх аюултай бодисыг илрүүлэх шинэ төхөөрөмжийг боловсруулжээ. Энэ төхөөрөмж 0,001 миллиграмм жинтэй буюу 0,01 мл хэмжээтэй давсны ширхэг шиг тэсрэх аюултай бодисын хэсгийг олж илрүүлэх чадвартай юм.

Хитачи компаний үзэж байгаагаар одоо өргөн хэрэглэгдэж байгаа рентген-аппаратаас боломжийн хувьд хавьгүй илүү бөгөөд хүний оролцоо шаардахгүй тул шалгах цаг хугацааг нилээд хэмнэх юм. Хитачи компани энэ шинэ төхөөрөмжөө 10-р сарын 2-нд Токиод болох «Терроризмаас хамгаалахад зориулсан тусгай төхөөрөмжийн» үзэсгэлэнд тавих сонирхолтой байна.
эх сурвалж: оросын дуу хоолой радио

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …