Олны танил хүмүүс тэр дундаа дэлхий хэмжээний оддын хүүхдүүдэ эхийнхээ хэвлийд өсөж торних цагаасаа эхлэн олны хараанд өртөж эхэлдэг билээ. Тиймээс ч алдартнууд маань хүүхдүүдээ хэвлэлийнхэний бай болгохгүйн тулд элдэв арга саам хайж, байдаг чадах бүхнээ хийдэг.
Тэгвэл эл бүгдээс залхсан дуучин Адель болон жүжигчин Холли Берри, Женифер Гарнер нар хүүхдүүдийн зургийг зөвшөөрөлгүй авахыг хориглосон хуулийн төслийг санаачлан, батлуулж чадсан байна. Уг хууль АНУ-ын Калифорни мужаас батласан бөгөөд ирэх 2014 оны 1-р сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхлэх гэнэ.
Алдартай ээжүүд эл хуулийн батлуулж чадсандаа туулийн их баяртай байгаа аж. Хуульд зааснаар хэрэв хүүхдүүдийн зургийг хулгайгаар авч цацах юм эхний удаад хоёр дахь удаад гэхчилэн зөрчлийн давтамжаас хамаарч маш өндөр хэмжээний торгууль төлөөд зогсохгүй, гэрэл зурагчны зураг дарах эрхийг хасах болон тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах юм байна.
Дашрамд сонирхуулахад, хууль батлагдсан тухай адарт ээжүүд хэвлэлийнхэнд мэдэгдэх үеэр жүжигчин Женифер Гарнер нулимс дуслуулж байсан ажээ. Мөн Холливуудын бусад алдартнууд ч уг хууль батлагдсанд туулийн их баяртай байгаа тухайгаа илэрхийлсэн байна.
Г.Сонор ugluu.mn