Төвдийн татварын орлого 10 тэрбум юаниас давжээ

uanЭнэ оны 9-р сарын 10-ны байдлаар, Төвдийн татварын орлого 10 тэрбум 420 сая юаньд хүрч, анх удаагаа 10 тэрбумаас давлаа. Он гарснаас хойш “Төвдийн татварын орлого тогтвортой түргэн өсөлтөө хадгалсаар ирснийг” Хятадын төр засгийн удирдлагууд сайшаан тэмдэглэж байна.

Эх сурвалжаас үзвэл, Төвдийн татварын орлого 2006 онд 1 тэрбум 848 сая юань байснаас энэ жил 10 тэрбум хүртэл нэмэгджээ. Төвдийн улсын татварын салбаруудын жилд хураасан татварын орлого 37.49 хувиар өсөн нэмэгдсэн байна.

Сүүлийн зургаан жилийн турш нийт 35 тэрбум 820 сая юанийн татвар хурааж  Төвдийн эдийн засгийн хөгжил болон нийгмийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулсан хэмээн уг тайланд дурьджээ.

Эх сурвалж: Аравт.мн

Б.Занданхүү

Санал болгох мэдээ

Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд …