Опра, Линдсэ Лоханыг өргөж авахаар болжээ

oprah_lohanc Телевизийн шоуны хатан хаан Опра Унфри балмад үйлдлээрээ олны дунд нэр хүндээ алдаад буй  залуу жүжигчин Линдсэ Лоханыг өргөж авахаар болжээ.

Энэ тухайгаа Опра өөрийн цахим хуудаснаа нийтлэн олон нийтэд мэдэгдсэн байна. Тэрээр үргэлж охинтой болохыг хүсдэг байсан бөгөөд Линдсэг өөрийн шоундаа урьж оролцуулсныхаа дараагаар охиноо болгож, анхаарал халамж тавихыг маш их хүсэх болсон байна. Тиймээс энэ хүсэлтээ Линдсэд мэдэгдэж, хуулийн дагуу өөрийн охиноо болгон үрчилж авахаар болжээ.

Линдсэ одоо аль хэдий нь Опраг “ээжээ” хэмээн дуудах болсон бөгөөд тэд “гэр бүлийн амралт”-аа өмнөд Африкт өнгөрүүлэхэр шийдээд байгаа ажээ. Линдсэ Опрагийн охин болж байгаадаа энэ дэлхий дээрхи хамгийн аз завшаантай хэрэг хэмээн үзэж байгаа бөгөөд өөрийнхөө амьдралыг одоо л зүй ёсондоо орж байна гэж үзэж байгаа гэнэ.

Сонирхуулахад, Опра охинтой болж охиныхоо хуримыг хийхийг маш их хүсэн мөрөөддөг байсан учир Линдсэг хайртай хүнтэй болж хуримаа хийх болвол хаана ч байгаагүй тийм сайхан хуримыг хийж өгнө хэмээн бодож байгаа ажээ. Ийнхүү Холливүүдийн алдартнууд ээж охин болох нь ээ.

Т.Наран

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …