Ким Кардашьяны “эмээ” шоронгоос суллагдав

Өнгөрсөн сарын сүүлээр реалити шоуны од бүсгүй Ким Кардашьян Дональд Трамптай уулзсан билээ. Уулзалтын үеэр Ким бүсгүй нэгэн эмэгтэйг шоронгоос суллуулах асуудлыг ярьсан байна.
Тэгвэл Кардашьян хүссэндээ хүрчээ. Тэрээр 62 настай Алис Жонсон гэх эмэгтэйг шоронгоос суллуулж дөнгөсөн байна. Элис хар тамхи хадгалсан, дамжуулан худалдсан хэргээр хоригдож байсан билээ. Тэрээр 1997 онд шоронд хоригдсон бөгөөд суллагдах эрхгүй, бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн байсан юм.
Гэвч од бүсгүйн ачаар ийнхүү суллагдсан эмэгтэй Кардашьянд тун сэтгэл хөдөлгөм талархлын захидлыг илгээжээ.

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …