Майли Сайрус: Би үнэхээр жирэмсэн…

rЗалуухан, халуухан дэггүй од Майли Сайрус дахин олныг цочроогоод байна. Учир юу вэ гэвэл дуучин бүсгүй маань өнгөрсөн даваа гаригт өөрийн твиттер хуудаснаа “Дуулгах сонин байна. Би үнэхээр жирэмсэн болчихож Juicy J” хэмээн жиргэсэн байна.

Түүний эл жиргээний хариуд Майлигийн ээж Тиш “хахахаха, тийм гэж үү? наадах чинь миний сонсохыг хүссэн зүйл хараахан биш байна” гэж  хариу үлдээсэн байжээ. Майли найз залуудаа хаягдаад удаагүй байгаа атлаа реппер Juicy J-тэй маш хурдан харилцаа тогтоон жирэмсэн болсон гэдэг нь итгэхийн аргагүй байгаа юм. Гэвч тэд өнгөрсөн долоо хоногт “BET HIP HOP” шагнал гардуулах ёслол дээр хамтдаа ирж “Бид хамтдаа хүүхэдтэй болохыг хүсэж байгаа” хэмээн сэтгүүлчдэд ам алдсан ажээ.

Майли үнэхээр жирэмсэн эсэх нь хэсэг хугацааны дараагаас мэдэгдэх биз ээ…

Т.Наран

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …