Цэцэрлэгийн багшаар сурдаг оюутан ой гарантай хүүхдийг нүүр нүдгүй зоддог байжээ

nyarОтгонтэнгэр их сургуулийн цэцэрлэгийн багшийн ангийн 3-р курсын оюутан охин, 1,5 настай охиныг зэрлэгээр зоддог байсан нь илэрчээ.

Тодруулбал, залуу хосууд охиноо харуулах асрагч хайн хөдөөний, даруухан оюутан гэх тус бүсгүйг хөлслөн хүүхдээ харуулах болжээ. Гэтэл охин нь сүүлийн өдрүүдэд уйлагнаж, асрагч дээр очих дургүй уйлдаг болсон байна. Ингээд охины аав хэрэг нэг л биш байгааг ажиглан хувцасны шүүгэндээ камер байрлуулан бичлэг хийжээ. Хосууд орой гэртээ ирж бичлэгийг үзэхэд асрагч оюутан бүсгүй “Хүүхдийг нь нүүр нүдгүй алгадаж, газар унаган дээрээс нь юм авч шидлэн, ээж аавынхаа дэргэд намайг алгаддаг билүү чи ална даа чамайг” гэгчлэн бяцхан охиныг нь зодож, харааж байсан аж.

Эл бүхнийг мэдсэн хосууд тэр даруй асрагч эмэгтэйг цагдаад өгсөн бөгөөд одоо хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Хамгийн гол нь ирээдүйд мянга мянган хүүхдийг хүмүүжүүлэх цэцэрлэгийн багшийн ангийн 3-р курсэд сурдаг оюутнаас ийм үйлдэл гарсан нь үнэхээр аймшигтай юм. Энэ бүсгүй цаашид цэцэрлэгийн багш болоод хичнээн ч айлын бяцхан үрсийг зодох юм билээ…

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …