Соёл Урлагийн их сургуулийн оюутан Т.Тэргэлийн богино хэмжээний анимейшн хүүхэлдэйн киноны бүтээл болох “My Blue Friend” нь Тайванийн Тай Жун хотноо зохиогдсон Да Дунь дүрслэх урлагийн 23 дахь удаагийн үзэсгэлэн”-гийн “Нэр дэвшигчийн шагнал”-ыг хүртжээ.
Да Дунь дүрслэх урлагийн үзэсгэлэнд дэлхийн 40 гаруй улс орны нийт 1390 урлагийн бүтээл оролцсоноос 11 төрөлд 193 бүтээл шалгарсан байна. Шалгарсан бүтээлүүдэд Япон, Америк, Малайз, Израйль, Шинэ Зеланд, Энэтхэг, Монгол зэрэг улсын тус тус нэг бүтээл багтжээ.
Энэ онд Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монгол улсаас нийт 7 уран бүтээлч 5 төрөлд өрсөлдсөн байна.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар нь цаашид илүү олон уран бүтээлчдийг үзэсгэлэнд оролцуулахад дэмжлэг үзүүлэх, Тайвань төдийгүй дэлхийн олон орны урлаг сонирхогчдод Монгол орны нүүдэлчин зон олны зан заншил, соёлын өвийн тухай илүү ихийг танин мэдэх боломжийг олгоно гэж найдаж буйгаа илэрхийлэв.