БНХАУ-ын Засгийн газраас тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа веб сайтуудад мониториг судалгаа хийх зорилготой хоёр сая гаруй хүн ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл энэ нь сайтуудад хяналт тавих зорилготой ажээ.
Хятад улсад олон нийтийн сүлжээ, интернэтийн хэрэглээ бусад оронтой харьцуулахад хамаагүй хаагдмал, хяналт цензур ихтэй байдаг. Хүн ам ихтэй учир мэдээллийн сувгуудыг хатуу хяналтад байлах нь зүйтэй гэж ханддаг. Жишээ нь олон нийтийн сүлжээ фейсбүүк, твиттэр зэргийг ашиглахыг хориглосон байдаг. Тиймээс иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх үүднээс микроблогуудыг ихэвчлэн ашигладаг ч Засгийн газрын хяналтаас зугтаж чаддаггүй.
Мониторинг гэсэн нэртэй ч хяналт тавин ажиллаж буй хүмүүс өдрийн туршид хэрэглэгч өндөртэй блогуудыг шалгаж, тэдэнд хяналт тавьж байдаг. Тэдгээр ажиглагчид блогт гарсан нийтлэл, хүмүүсийн хандлага, нийтлэлийн чиг баримжааг харж улс төрийн эмзэг асуудал зэрэг ихсээд ирэх цагт хязгаарлалт хийх зэргээр ажилладаг. Нэг үгээр хэлбэр тэд интернэт цагдаагийн үүргийг гүйцэтгэж буй.
Одоогоор “Sina Weibo” сайт хамгийн олон хэрэглэгчтэйгээр нэрлэгдээж байгаа. Ойролцоогоор 500 сая хэрэглэгчтэй, өдөрт 100 сая гаруй мэссэж нийтлэгдэж байгаа юм.
Х.Төгөл
Эх сурвалж: Батаар.мн