Театрынхаа ажлаас чөлөөлөгдөж, “Хувьсал” продакшны уран бүтээлч болсон жүжигчин А.Ганчимэг, МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг эгч нартайгаа уран бүтээл туурвиж эхлээд байгаа. Тэдний анхны дэлгэцийн уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” УСК нээлтээ хийсэн цагаасаа л 7 хоног бүр ашиг орлогоороо тэргүүлэх болсон.
ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл тус киноны нээлтэнд өөрийн биеэр хүрэлцэн ирж “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг залуу, авъяаслаг жүжигчин бүсгүйд гардуулсан нь саашаал шүүмжлэлийг зэрэг хүртэхэд хүргэсэн юм.
Олны анхаарлын төвд үргэлж байдаг СТА А.Ганчимэг “Cosmopolitan Mongolia” сэтгүүлийн 2013 оны 10 сар (35 дахь дугаар)-ын cover болжээ.Түүний cover зураг олон хүний шүүмжлэлийг дахин дагуулсан нь жүжигчин бүсгүйг бухимдуулсан бололтой. Тэрээр өөрийн цахим хуудсандаа“Хүмүүс янз янзаар л хүлээж авч байх шиг байна… Энгийнээр илүү гоё, хэт будагтай байна гэх мэт. Сэтгүүлийн өнгө аяс гэж бий шүү дээ.. Надаас хүссэн дүр төрхөнд хувирч чадсандаа баяртай байна… Сонирхолтой биш гэж үү… Баярлалаа COSMO…” хэмээн бичжээ.
“Хүн магтаал сайшаалаас урам авдаг нь үнэн боловч жинхэнэ хөгжил бусдын шүүмжлэлийгхүлээн авч өөрчлөлт хийхээс ирдэг” гэдэг. Өвөрмөц дүр төрх, өхөөрдөм инээд, авъяас чадвараараа олны хайр хүндэтгэлийг хүлээж яваа жүжигчин бүсгүйдээ уран бүтээлийн амжилт хүсье
www.URLAG.mn