Зүүн Азийн наадамд оролцож буй Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг хэсгийнхээ хоёр дахь тоглолтыг Өмнөд Солонгос багтаа хиисэн.
Дөрөвдүгээр үе өндөрлөхөд манай тамирчид 68:76 гэсэн онооны харьцаатайгаар Солонгосын багт хожигдсон юм.
Багаас хувийн үзүүлэлтээрээ Т.Санчир 23 оноо авч багаа тэргүүлсэн бол Б.Одбаяр 19 оноо авчээ.
Монголын сагсчид өнөөдөр 13:00 цагаас Тайваний багтай шийдвэрлэх тоглолтыг хийнэ.
Тус тоглолтонд зургаа буюу түүнээс дээш оноогоор хожиход хэсгээсээ гарч, шөвгийн дөрөвт үлдэх боломжтой болно.
Монголчуудаа баг тамирчдаа дэмжээд лайк дарна уу
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
