Дэлхий банк “хөгжилтэй орнуудын валютын бодлогод анхаарал тавьж байгаа”

worldmoney-middleДэлхийн банкны ерөнхийлөгч Жим Юнг Ким энэ сарын 10-нд Вашингтонд хэлэхдээ, “Хятад  улсын эдийн засгийн эрчимтэй өөрчлөлт, шинээр хөгжиж буй зах зээл  хөгжингүй орнуудад үлгэр жишээ болж чадаж байна” гэж олон улсын валютын сан болон Дэлхийн банкны ээлжит хурлын өмнө хэлжээ.

Тэрээр мөн  “Шанхайн чөлөөт худалдааны бүс байгуулагдсан болон Хятад улс хөрөнгө оруулалт болон импортод түшиглэдэг байснаа хэрэглэгчид болон үйлчилгээгээр өсөлтийн хурдаа нэмэгдүүлдэг болсон нь хамгийн зөв сонголт юм, Хятад улс хамгийн зөв замаар замнаж байна” гэж сашаасан юм.

Жим Юнг Ким өндөр хөгжилтэй орнуудын валютын бодлого нь шинээр хөгжиж буй эдийн засгийн бодлогод хэрхэн нөлөөлж байгааг Дэлхийн банк ихэд анхаарч байгаа гэдгийг онцлон хэлжээ.

Мөн шинээр хөгжиж буй орнууд эдийн засгийн цогц өөрчлөлтийг дариу хийх ёстой гэж үзэж байгаагаа  мэдэгджээ.

О.Рана

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг …