БСШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, Ш.Булга-Эрдэнэ нар бүлэглэн газрын даргаа зоджээ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нар нийлэн бусдыг зодож, гэмтээжээ. Тэдэнд зодуулж, бэртсэн залуу нь тус яамны газрын дарга юм байна. Маргаан чухам юунаас үүдсэн нь тодорхойгүй ч дээрх албан тушаалтнууд газрын дарга Л-ыг хамтран зодож, үг хэлээр дайрчээ. Ингэхдээ “Алтангадасыг та нар яаж ч чадахгүй” гэх зэргээр давшилснаас үзвэл тэдний хооронд улс төрийн яриа маргаан өрнөсөн бололтой. Тус яамны газрын даргаар ажиллаж буй Л нь мөн Ардчилсан намын гишүүн бөгөөд МоАХ фракцид харьяалагддаг нэгэн гэнэ.

Дэд сайд Б.Ургамалцэцэг нь зодооны үеэр Л-ын гарыг барьж хорьсон төдийгүй түүний нүүр рүү халуувтар цай цацсан байна. Хуулийн хэллэгээр бол бүлэглэн зодсон эл явдлын улмаас хохирогч Л-ын үүдэн хоёр шүд унаж, элэг болон дотор эрхтэнд доргилт, гэмтэл үүссэн байна. Тэрээр одоо эмнэлэгт байгаа бөгөөд шүүх эмнэлгээр дүгнэлт гаргуулаад байгаа аж.

эх сурвалж: ньюс.мн

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …