Энэ жилйин хувьд улс орон даяар ургацын урьдчилсан балансаар 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах тооцоо гаргажээ.
Тэгвэл одоогийн байдлаар үр тарианы хураалт 88.3хувь, төмс 94.4хувь, хүнсний ногооны хураалт 98.7 хувь, буюу улсын хэмжээнд ургац хураалт 93 гаруй хувьтай байгаа ажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 16.1 хувиар илүү, төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн төвшинд байгаа юм байна. Мөн 10 сарын 25- ны дотор ургац хураалтыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тухай Ургац хураалтын төв штабаас мэдээллэв.