Алдарт дуучин Женнифер Лопес өөрөөсөө 18 дүү бүжигчин залуу Каспер Смарттай найзлаад хоёр жил гаруй өнгөрсний эцэст харилцаагаа таслахаар шийджээ. Тэрээр өмнө нь би түүнд “надаас илүү сайхан бүсгүйчүүд зөндөө байгаа чи надаас илүү залуу сайхан бүсгүйтэй уулзаж болно шүү дээ гэж үргэлж хэлдэг” хэмээн Опрагийн ток шоунд оролцож байхдаа хэлж байсан билээ. Үнэхээр тийм зүйл болж байна уу. Ямартай ч сүүлийн гурван долоо хоногийн турш тэд хамтдаа явж харагдаагүй гэнэ.
Харин Желогийн ойр дотны хүмүүс Каспер тэр хоёрын харилцаа удахгүй гэдэг нь тодорхой байсан учир нь тэд дэндүү өөр амьдралтай хүмүүс шүү дээ” гэж хэвлэлд ярьжээ.
Желог анхнаасаа л өөрөөс нь 18 насаар дүү залуу бүжигчинтэй гэнэт найзалж эхэлснийг эх сурвалжууд Марк Энтониг мартаж тайтгарах гэсэн аргацаалалт гэж дүгнэсээр ирсэн юм.