Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Итали Монголын худалдааны тэнхимийн ерөнхийлөгч Микель Де Гасперис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Итали улсын барилгын салбарын шилдэг архитектор, төлөөлөгчидУлаанбаатар хотын “Гэр хорооллын дахин төлөвлөлт” буюу иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн талаар Засаг даргын орлогчтой санал солилцож, барилгын салбарын шийдлийг харуулсан хороолол бий болгох талаар өөрсдийн хийсэн төсөл, хөтөлбөрийг танилцуулсан юм. Тэд “Монголын худалдан авах эдийн засгийг судалж, тодорхой хугацаанд ажиглалт хийсний үндсэн дээр төсөл хөтөлбөрөө боловсруулсан. Бид Улаанбаатархотод байгальд ээлтэй, ухаалаг технологийг ашиглан, орчин үеийн орон сууцны хорооллыг бүтээн байгуулах хүсэлтэй байна. Мөн Улаанбаатар хотын шинэ үеийн архитекторуудыг ирэх сард хот төлөвлөлтийн чиглэлээр зохион байгуулагдах өдөрлөгтөө урьж байна” гэсэн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч “Та бүхний саналыг талархан хүлээн авч байна. Улаанбаатар хот бизнес эрхлэгчдэд хуулийн дагуу ажлаа хийхэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ажилладаг. Тиймээс төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой байршлыг сонгон авч төсөл хөтөлбөрөө албан ёсоор эхлүүлэхийг урьж байна” гэлээ. Мөн Улаанбаатар хотод ойрын хугацаанд “Орчин үеийн урлагийн театр” болон Спорт, урлагийн цогцолбор зайлшгүй баригдах шаардлагатай байгааг хэлсэн юм. Энэхүү барилгын зураг төслийг Италийн архитекторуудын дунд уралдаан зарлаж, хйилгэх боломжтой. Мөн их, дээд сургуулийн төгсөгчдөд болон багш нарт, цаашлаад барилгын салбарынханд Италийн урдаа барьдаг архитектор, мэргэжилтнүүд сургалт семинар явуулахад бэлэн гэдгээ Италийн төлөөлөгчид илэрхийллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох мэдээ
Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна
Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …