“Galaxy S5” хүний нүд мэдэрнэ

QsjSvXevXpROszFyxqZr_59_20131018145110.jpg

 Солонгосын Самсунг компани ирэх жилийн дундуур худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа “Galaxy S5”  смарт утсандаа дэлхийд  анх  удаагаа, эзнийхээ  нүдийг танин мэдэрснийхээ дараа ажилладаг мэдрэгчийг суулгана гэж өнөөдөр мэдээлэллээ.

2014 оны 2 сарын 24-нд Испанийн Барселон хотод нээгдэх  Олон улсын гар утасны “Mobile World Congress” үзэсгэлэнд оролцохдоо дээрх мэдрэгчийг суулгасан “Galaxy S5” утсаа нийтэд үзүүлэх ба ингэснээр утсандаа төрөл бүрийн хамгаалалтын систем болох нууц үг, хурууны хээ зэргийг цаашид хэрэглэх шаардлагагүй болох ажээ.

Өнөөдөр тус улсад  хурууны хээг мэдэрч ажилладаг Apple  компанийн “IPHONE5S”  смарт утасны захиалага явагдаж эхэлсэн ба үүнтэй  зэрэгцүүлэн Самсунг компани хурууны хээ бус, харин нүд мэдэрч ажилладаг смарт утас гарган хэмээн мэдэгдсэн нь Солонгос улсын смарт утасны зах зээлийн өрсөлдөөнийг улам  нэмэгдүүлж байгаа юм байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …