Хэт таргалалт хүний насыг 10 жилээр богиносгодог болохыг Британийн эрдэмтэд тогтоожээ. Тэд 10-15 жилийн хугацаанд АНУ болон Европын орнуудын 900 мянга гаруй хүнд 57 цуврал судалгаа хийжээ. Судалгааны явцад оролцогчдын арав орчим хувь нь нас барсан байна. Тэдний ихэнхийнх нь биеийн жин байх ёстой дундаж хэмжээнээс 18 кг-аар илүү байв. Энэ нь зүрхний элдэв төрлийн өвчин тусах, цус харвах эрсдлийг нэмэгдүүлж, насыг нь гурван жилээр богиносгосон гэж мэргэжилтнүүд үзжээ. Харин байвал зохих жингээс 40 кг илүү бол амьдралын хугацааг 10 жилээр багасгадаг гэнэ. Илүүдэл жин нь бүх насаараа тамхи татсантай тэнцэхүйц эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж Оксфордын их сургуулийн профессор Ричард Пөто хэлжээ. Хүний биеийн жингийн индекс 18.5-24.9 бол хэвийн, 25-29.9 бол илүүдэл жинтэй, 30-аас их бол хэт тарган гэж үздэг байна.
Санал болгох мэдээ
А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …