2013 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр нийслэлийн төсөвт 312,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 230,9 тэрбум төгрөгийн зарлага, санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу санхүүжүүлжээ.
Мөн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 3,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Нийт 191,1 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлэхээр төлөвлөснөөс 136,4 тэрбум төгрөг буюу нийт зардлын 71,4 хувийг санхүүжүүлсэн байна. Энэ онд нийслэлийн орон нутгийн төсөвт 440,5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 490,1 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийж, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 3,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 41,5 тэрбум төгрөгийг өмнөх оны орлогын давалт, төсвийн хэмнэлтээс санхүүжүүлэхээр батлагдсан юм.
Дашрамд дурдахад НИТХ-ын 2013 оны 03-р сарын 11-ний 27 дугаар тогтоол, “Төсвийн тухай хуулинд заасан нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу“ Сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайлан”-г тухайн сарын 10-ны өдрийн дотор Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргаж,www.ulaanbaatar.mn сайтад байршуулан олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа гэдгийг албаныхан онцолж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.