Ben Arfa : Didier Deschamps хэзээ ч Францын шигшээ багийг амжилтанд хүргэж чадахгүй!!!

images (8) Францын шигшээ багийн дасгалжуулагч Didier Deschamps-ыг Ньюкастл Юнайтед клубын довтлогч Hatem Ben Arfa шүүмжилсэн байна .

Тэрээр Ньюкастл-д байрлах ESPN-ийн Радио-д өгсөн ярилцлагадаа “ Францын шигшээ багийг ийм хүн удирдаж байгаад үнэхээр харамсаж байна.Тэр Франц гэх хөлбөмбөгийн том гүрний шигшээ багийг удирдаж чадахаар зан төлөв , ур чадвартай хүн биш . Би түүнтэй харьцаагаа тасалсан . Түүнийг Францын шигшээ багийг дасгалжуулж байгаа цагт би шигшээ багийнхаа төлөө тоглохгүй . Deschamps олон шилдэг залуусын карьерийг алж байна . Хэрэв би Францын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч байсан бол түүнийг шууд халах байсан ” гэж өгүүлжээ

Hatem Ben Arfa-гын хувьд Францын шигшээ багийн дасгалжуулагч Didier Deschamps-тай муудалцаж улмаар шигшээ багтаа дуудагдахгүй байгаа билээ.

эх сурвалж: хийморь.мн С.Болдгэрэл

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …