Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарыг тойрсон ээлжит сенсаци дэгдлээ

 logoҮндсэн хуулийн Цэцийн  гишүүн Д.Сугарыг тойрсон ээлжит сенсаци дэгдлээ гэж амтай бүхэн ярьж байна.

Бас юун сенсаци вэ,  ямар асуудал гараад ирэв гэж ихэнх  нь гайхаж байх юм.

Төрийн өмчийн хороо­ны даргаар 2006 онд томи­логдсон цагаасаа  эхлэн  хэвлэлийнхний овоо хараанд өртөж олны танил болсон эрхэм бол яах аргагүй Д.Сугар хэмээх 60 эргэм насны төрийн хар хүн. Уг нь  түүний ажилласан байдал хашсан албан тушаалаас харахад  үнэхээр л төрийн хар хүн гэмээр. Гэтэл түүнийг өдгөө  ийн нэрлэхээсээ илүү луйварчин, туйварчин гэх хандлага нийгэмд  бий  болох янзтай.

Энэ эрхэм 2006 оны арванхоёрдугаар сард Ас­гатын ордыг оросуудад өгөх гэж  гэрээг өөрчилсөн, дараа энд тэнд элдэв зүйлд ээлж дараатай юм шиг хол­богдсоор Төмөр зам, ГОК зэрэг газруудтай холбоотой хэрэгт  орооцолдож байсан ч ёстой л уснаас хуурай гарна гэгчээр ямар ч  асуудалгүй цэвэр үлддэж байсан. Дээрх байгууллагуудтай холбоотой хэрэг нь намжаад байтал одоо бас л түүнийг  тойрсон сенсаци дэгдэж ямар хэрэг шийдэгдэх  дээрээ тулж орхив доо.

Уг нь хүний мууд дур­ладаг зарим нэгэн эт­гээ­дүүдийн хэлсэнчлэн тэр­бээр эх орныхоо нэгээхэн хэсгийг худалдах гэсэн тийм увайгүй этгээд бишсэн.

Тэрбээр соц нийгмийн үед ЗХУ-д хуульч мэргэжил эзэмшиж төрийн албаны ажилтан болох  гараагаа  1981 онд  Сэлэнгэ аймгийн за­хиргааны хэлтсийн даргаас эхэлсэн байдаг.

Цаг үргэлж ажилдаа өргөжин дэвжиж албан ту­шаал ахисаар 20 гаруй жи­лийг үдсэн Д.Сугар дарга өдгөө Үндсэн хуулийн Цэ­цийн гишүүн хэмээх албан тушаалыг хашиж  байгаа.

Ээлжит сенсациудад түү­ний  бүрэн эрхийг түд­гэлзүүлж байж  шалгах тухай хоёр удаа хүсэлт хүр­гүүлсэн ч одоогоор хариу ирүүлээгүй  байгаа юм.

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …