Apple шинэ iPad-аа танилцууллаа

fApple компании Сан-Францискогийн үзэсгэлэн дээр өөртөө флагманий iPad Air болон шинэ iPad mini-г агуулсан iPad планшетан компьютерийн шинэ загварыг танилцуулжээ. Төхөөрөмж илүү чанартай дэлгэц, илүү хүчин чадалтай тэжээлийн блоктой, үүний зэрэгцээ бага жинтэй, илүү нимгэн болсон байна.

Анх удаагаа АНУ-д хамгийн хямд iPad 300 доллараас хямд бөгөөд харин 11-р сараас АНУ-д худалдаалж эхлэх, 16 гегабайт санамжтай флагманий iPad Air 499 доллар байх юм. Apple мөн iWork набор программын татвар төлөхгүй юм.

Шинэ үйл ажиллагааны Mavericks программ мөн үнэгүй болжээ. Энэ бүхэн компаний өрсөлдөөний байр суурийг шинэ оны өмнө сайжруулах ёстой юм. 4 сараас 6 сар хүртэл анх удаагаа өнгөрсөн оны энэ үетэй харьцуулбал бага хэмжээний iPad-ийг борлуулжээ.

Ямар ч сюрприз үзүүлбэр дээр болоогүй тул Apple-ийн хувьцаа өчигдөр 0,3%-иар буурч, 519,87 долларт хүрчээ.

Зах зээл дээрх Apple-ийн хувь өнгөрсөн жил 54%, 2011 онд 65% байсны эсрэг энэ онд 50%-иас доош буурахыг судалгааны Gartner фирм таамаглажээ. АНУ-тай нэгэн зэрэг планшетан компьютерууд Хятад улсыг оролцуулан бусад орнуудад 11-р сард худалдаанд гарах юм.

Өнөөгийн байдлаар планшетан компьютер iPhone смартфоны дараа Apple-ийн орлогын эх үүсвэрийн ач холбогдлоороо 2-рт орж байна. Apple сүүлийн улирлын тайлангаа даваа гаригт тавих юм.
эх сурвалж: оросын дуу хоолой радио

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …