Мобиком компани “хэрэглэгчид ШӨХТГ-т хандаж асуудал үүсгэх ёсгүй байсан” гэх ухааны юм ярив

88e02d7ebbf28d07big“Мобиком” компанийн дараа төлбөрт хэрэглэгчид хэрэглээнээсээ илүү төлбөр төлж байгаа тухай гомдлууд удаа дараа гарсан учир ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболдын удирдамжийн дагуу Үүрэн холбооны оператор компаниудад хяналт шалгалт хийж эхэлсэн. Гэтэл Мобикомынхан “манай тооцоололын машинд алдаа гарсан байсныг бид  ШӨХТГ-аас мэдэгдэл ирэхээс өмнө мэдсэн байсан. Харин ШӨХТГ мэдэгдэл өгч хяналт шалгалт хийсний дараа тооцоололын машинд гарсан алдааг илрүүлсэн мэт худал яриад байна. Хэрвээ мобиком компанитай хамааралтай асуудал байвал хэрэглэгчидээ шууд манай компанид ханд” гэж хэвлэлийн бага хурлаараа хэлсэн. Нэг ёсондоо Мобиком компани хэрэглэгчидээсээ илүү төлбөр авчихаад сүүлдээ энэхүү гэмт үйлдэлээ тооцоололын машин руу чихээд өнгөрөх гэж байна.

Одоо илэрч байгаа болохоос өмнө нь алдаа гарсан бол хэрэглэгчид нэлээдгүй хохирсон байж таараа. Хэрэглэгчид хохирсон юм чинь эрх ашгийг нь хамгаалах байгууллагад хандах нь мэдээж хэрэг гэтэл манай үйлчилгээтэй холбоотой гарсан асуудал байвал  эхлээд шууд манайд ханд. Бараг л ШӨХТГ-т гомдол гаргаж асуудал үүсгэх ёсгүй байсан гэх ухааны юм яриж байгааг юу гэж ойлгох вэ?. Манайдаа бол бусад үүрэн телефоны компаниудаас илүү өндөр тарифтай байж дээрээс нь буруу тооцоолсон гэх шалтгаанаар ард иргэдийн карманаас хуйлгай хийсэн гэхэд хилсдэхгүй. Ийм байж ШӨХТГ-ын үйл ажиллагааг дэмжихгүй байгаа нь цаанаа нэг л ноотой. Энэ компанийг цааш ухвал нэлээгүй зүйл гарч ирэх бололтой.

Мобиком компани өмнө нь урлагийнханы дууг хулгайгаар зарж асар их ашиг олсон. Дээр нь  Card plus гэх үйлчилгээ гарч ирээд хэрэглэгчдийг луйвардан мөн л дургүйцлийг нь хүргэж байгаа. Ийм байж  Мокиком компани хууль дүрмийг эс ойшоож байгаа нь үнэхээр харамсалтай. Эсвэл энэхүү мөнгөтэй компанид Монгол улсын хууль үйлчилдэггүй юм уу. Ямартай ч ШӨХТГ-ын шалгалтаар Мобиком компанийн буруутай нь нотлогдвол 10 хан  сая төгрөгөөр торгуулах юм байна. Хэрэглэгчидээ хуурч мэхэлсэн гэмт үйлдэлд нь арай л бага торгуул ноогдуулах гэж  байх шиг.

О.Рана

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …