Машинтай жагсагчид автозамын хөдөлгөөнийг хааж, НИТХ-аар хэлэлцэн баталсан Авто зам ашигласны төлбөрийг автомашины хөдөлгүүрийн багтаамж, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргээс нь хамааран ялгамжтайгаар тогтоож, сардаа 8300 төгрөг байхаар төлөвлөсөн шийдвэрийг эсэргүүцсэн. Мэргэжлийн байгууллагын ажилтны хэлж байгаагаар нийслэлд 1000 орчим км урт зам байдаг бөгөөд эдгээрийн засвар арчлалтын ажлыг бүрэн гүйцэтгэхийн тулд жилдээ 50-70 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай байдаг хэдий ч өдгөө зам ашигласны төлбөрт жилдээ нэг авдаг 20-40 мянган төгрөг нь нийт 12 гаруй тэрбум төгрөгийг Нийслэлийн авто замын санд төвлөрдөг, энэ нь дээр дурьдсан нийт замын 10-20 хувийн засвар үйлчилгээний ажлыг л дөнгөн данган хэрэгжүүлэх төдийд хүрдэг гэдгийг дурьдсан байдаг. Ийм нөхцөлд авто замын засвар үйлчилгээг сайжруулах тухай яриад ч хэрэггүй гэдгийг иргэн та ойлгох биш. Дэлхийн хэмжээний том хотуудын тоонд орж байгаа Улаанбаатар хот авто замаа энхэл донхол, эвдрэл гэмдэлгүй болгохын тулд жолооч бүр өөрийн авто замын ашигласны төлбөрөөр дамжуулж өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжтой байсан хэдий энэ асуудал элдэв нам, улс төрчдийн гар хөл болсон, нөхдүүдийн жагсаал нэртэй “шантааж”, улс төрийн нэр нөлөөгөө өргөх гэсэн оролдлогын үр дүнд замхарах нь болтой.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу