Орланда Блум болон Миранда Керр нар салаагүй

SnrXYHReb_180426Алдарт хосууд болох 36 настай жүжигчин Орланда Блум болон 30 насиай загвар өмсөгч Миранда Керр нарыг салсан тухай хэвлэлүүдээр шуугиж байгаа билээ.
Тэдний салалтын гол шалтгаан нь “Миранда Керр балчир Жастин Бибертэй зугаацсан болох нь баригдсантай холбоотой” гэж таамаглаж байсан. Тэгвэл эл бүгдийн хариултыг жүжигчин залуу өгсөн байна.Орландагийн хэлж буйгаар хосууд салаагүй бөгөөд хэсэгхэн зуур маргалдсан бололтой.
Тодруулбал, Орланда Блум “ Амьдрал бидний хүсч, төлөвлөснөөр болдоггүй. Үргэлж л гэнэтийн зүйлс гарч ирж байдаг шүү дээ. Би 36-тай, тэр 30-тай бид насанд хүрсэн хүмүүс. Бид нэг нэгийгээ болон хүүгээ асарсаар байгаа. Бид одоо ч нэг нэгэндээ хайртай. Үхэн үхтлээ хамт байх болно. Юу ч болсон хамтдаа хүү Флинныгаа өсгөнө.” гэжээ.
Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …