Дуучин Кети Перри найз залуу Жон Мэйертэйгээ тун ойрын хугацаанд сүй тавихаар болжээ. 2012 оны зуны амралтынхаа үеэр Жонтой танилцаж улмаар жил гаруй хугацаанд үерэхсэний эцэст дуучин бүсгүй түүнтэй амьдралаа холбохыг хүссэн бололтой.
Жон Мэйер бол чамгүй сайн дууны үг зохиогч бөгөөд Кэти түүний тухай “Түүнтэй байх маш хөгжилтэй. Бид хамтдаа байхдаа маш их жаргалтай байдаг. Тэр минь үнэхээр итгэмээргүй авьяаслаг гайхалтай дууны үг зохиогч.” хэмээн ярьсан байдаг.
Хосууд маш удаан нухацтай бодсоны эцэст сүй тавих шийдвэр гаргасан тухай тэдний ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
Сонирхуулахад, Кэти Перри хоёр жилийн турш хамт амьдарсан нөхөр Рассел Брендээс 2012 оны хоёрдугаар сард салсан билээ. Учир нь Рассел өөр бүсгүйтэй хэд хэдэн удаа сүүлэрч байгаад баригдсантай нь холбоотой гэж тайлбарладаг.