Өчигдөр нээлтээ хийсэн “Хөлтөрг” МУСК-ны нээлтийн үеэр жүжигчин О.Долгор МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа.
Тэрээр “Үл таних эмэгтэй”, “Төрийн дайсан”, “Өдөр өдрийн наран” ОАУСК, “Ану хатан”, “Микроны босс” гэх зэрэг хоорондоо эрс тэрс ялгаатай 10 гаруй кинонд гол болон туслах дүр бүтээж үзэгчдэд өөрийн ур чадвараа хэдий нь таниулсан. Жүжигчин О.Долгорыг нэг салбарын уран бүтээлчид нь аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, шүүмжлэлийг санй хүлээж авдаг дортортой жүжигчин хэмээн ихэд үнэлэдэг юм билээ.
Залуу жүжигчин бусгүйдээ ажил хөдөлмөр болон амьдралд нь аз жаргал, амжилтын дээдийг хүсье!