Майли Сайрус: Олонхитой адил байх албагүй

rs_560x415-131114085724-1024-jc-MILEYCYRUS-BBC-LONDON-JC20 настай, залуу дуучин Майли Сайрус BBC’s Newsbeat-д өгсөн ярилцлагынхаа үеэр өөрийгөө “Энэ дэлхий дээрхи хамгийн хүчирхэг Феминист гэж мэдэрдэг” гэж ярьжээ.

Тэрээр “Би өөрийгөө дэлхий дээрхи хүчирхэг магадгүй цорын ганц Феминист гэж мэдэрдэг. Эмэгтэйчүүд зарим зүйлийг хэлэхээс айж, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй. Харин би тийм биш.

Залуус далайн эрэг дээр дотоожноос өөр зүйлгүй явж байхад эмэгтэйчүүд яагаад тийм байж болохгүй гэж. Амьдралд байдаг тогтсон дүрэм журмыг би огт ойлгодоггүй. Мөн бүх охид маш үзэсгэлэнтэй гэдгийг хэлмээр байна.” гэжээ.

Мөн тэрээр “Би хүн бүрт, бүх зүйлд зориулан уран бүтээлээ хийдэг. Гэхдээ надад  бусдын амьдралаас юу хүсч байна, хэнийг хайрлаж байна, ямар харагдахыг хүсч байгаа нь ямар ч хамаагүй. Ер нь өөр хэнд ч хамаагүй шүү дээ. Чи энэ дэлхийд өөрийгөө 105 жил амьдрана гээд бод. Гэхдээ хором мөч бүхэнд жаргалтай байх хэрэгтэй. Та амьсгалж байх хугацаандаа хамгийн шилдэг бүхнийг хайж олох ёстой.” хэмээжээ.

Сэтгүүлчийн “Таныг буруугаар ойлгож үзэн яддаг хүмүүс бишгүй л олон байдаг шүү дээ? Энэ тухайд?” гэсэн асуултанд

“Бусдын намайг юу гэж хэлж байгаад би нэг их анхаараад байдаггүй. Би хэзээ ч буруу зүйл хийчих вэ гэж санаа зовж байгаагүй бас бусдад муухай харагдахаас ч айдаггүй. Би бол цорын ганц хувилбар. Тиймээс олонхитой адил байх албагүй. Хүн бүр л амьдралдаа алдаж онож байдаг биз дээ… Хамгийн гол нь би яг одоо аз жаргалтай байна” хэмээн шулуухан, илэн далангүй яриа өгсөн байна.

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …