COVID-19 буюу титэм/corona/ вирусээр өнөөдөр хэн ч халдварлаж, цаашлаад амь насаа алдаж болох эрсдэлтэй нөхцөл байдал дунд бид байна. Энэ вирус зөвхөн Монголыг бус дэлхий нийтийг айдаст автуулж, түгшээж байгаа. Бидний өмнө мэддэг байсан амьдралын хэмнэл алдагдаж, цоо шинэ хэмнэлээр амьдрахыг шаарддаг боллоо.
Дэлхий нийтээрээ энэ вирустэй тэмцээд хоёр жил болох хугацаанд шинэ, шинэ сорилтууд, урд өмнө нь үзэж харж байгаагүй асуудлуудтай нүүр тулсаар байна.
Вирус цар тахлын хэмжээнд хүрч, халдвар илрээгүй цөөхөн орны нэгээр нэрлэгдэж байсан манай орныг ч бас бүрхэж, өдөртөө халдвар авагсдын тоо 2000 давж, нийт нас барагсдын тоо 500-г даваад байна. Энэ бол корона вирусийг басаж болохгүй гэдгийг сануулж, анхааруулж буй тоо баримт юм.
Гэтэл вирусийн халдвар авч, шаналж байгаа иргэд, амь насаа алдагсад, тэдний ар гэрийнхний зовлон бэрхшээл, халдварт өвчинтэй тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилчид, төрийн албан хаагчдын өмнө тулгамдаж буй асуудлаар доог тохуу хийж, УЛС ТӨРЖДӨГ хэсэгхэн хүний үйлдэл үнэхээр утгаа алдаж, дотор муухайруулж, цаашлаад зэвүүцэл төрүүлж эхэллээ.
Халдвар хамгааллын дэглэм алдагдаж, хариуцлагагүй байдлын үр хөврөлөөр халдвар авагсдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, вирустэй тэмцэж буй албан хаагчдын үнэхээр туйлдуулж байгаа нь үнэн. Гэхдээ тэд туйлдаж байна гэж гомдоллохгүйгээр шүд зуун ажиллаж, хажуугаар нь өөрсдөө халдвар авч, хүн хүсэхээргүй бэрхшээлийг даван туулцгааж байна.
Гэтэл тэдний энэ их хичээл зүтгэлийг үл тоон нулимж, амин хувийн эрх ашгаа тэргүүнд тавьж, улс төрийн агуулгатай үйл ажиллагаа зохион байгуулж, бүлэглэн нийлж, харлуулж байгаа хүмүүс байна. Тэд өөрт таалагдаагүй асуудлын хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж буй жирийн иргэд биш юм. Тэд бол СЭТГҮҮЛЧ нэрийн цаана хуйвалдаж, зохион байгуулалтад орж, бусдаас захиалга авч ийм явуургүй үйлдэл хийгчид юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу