Блю Айви хэмээх хөөрхөн охины эцэг эх болсон дуучин Бионси, реппер Жей Зи нар салж магадгүй байгаа гэнэ.
Тодруулбал, дуучин бүсгүй нөхрөө “гэр бүлдээ анхаарал халамж маш муу тавьж байна. Охин бид хоёрын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байна” хэмээн үзэж, Жей Зигээс тусдаа амьдрах шийдвэр гаргаад байгаа гэнэ.
Бионсиг ийм шийдвэр гаргахад нөлөөлж буй хамгийн том шалтгаан нь Жей Зи, Бионси болон охиныхоо хамт дуучин бүсгүйн Австралид хийх тоглолтод хамт яваагүйгээс болсон байна. Харин Жей Зи энэ бүхэнд “Бионси зөвхөн өөрийнхөөрөө байлгахыг хүсэх ёсгүй” хэмээсэн гэж тэдний ойрын эх сурвалжууд ярьжээ.
Тэдний сая сая шүтэн бишрэгчид нь хосуудыг түр зуур л маргалдсан байгаасай хэмээн хүсэж байгаа бөгөөд салахгүй байх гэдэгт найдаж байгаа гэнэ.