Халуун болон хүйтэн жинг ямар тохиолдолд тавих вэ?

feebc29a9ea7a5f33a2cfbe7a03b31feХалуун жин сайн уу, хүйтэн жин сайн уу?

Эхэн үеийн хурц өвдөлтийн үед хүйтэн жин, архаг өвдөлтийн үед халуун жин үр дүнтэй байдаг. Хүйтэн болон халуун жингийн аль аль нь зангирсан булчинг зөөллөн задлаж өвдөлтийг намдаах ач холбогдолтой. Ихэнх хүмүүс халуун жинг илүүд үздэг бол эмч нар хүйтэн жинг эхэнд тавьж байна. 

* Бэртэл гэмтлийн эхэн үед хүйтэн жин тавих

Хүнд дасгал, гэнэтийн гэмтэл зэргийн үед нэг өдөр оройтсон байсан ч дараагийн өдөр заавал хүйтэн жин тавих хэрэгтэй. Хүйтэн жин гэмтсэн хэсгийн судсыг агшаан дотуур цус алдалтыг багасгаж өгнө. Мөн гэнэтийн цохилтоор булчин шөрмөс зангиран гэмтэх үед хүйтэн жин мэдээ алдуулан гэмтсэн хэсгийн өвдөлтийг багасгах ач холбогдолтой.

* Цус алдалт болон хаван буусны дараа халуун жин тавих

Гэмтлийн дараа 2~3 өдөр өнгөрөхөд цус алдалт багасаж, хаван буувал халуун жингээр үлдсэн өвдөлтийг багасгаж болно. Халуун жин тавихад биеийн хэмийг ихэсгэн, гэмтсэн хэсгийн судсыг өргөсгөн тэлж цусны эргэлтийг сайжруулна. Булчингийн хурцадмал байдлыг бууруулан, удаан үргэлжилсэн өвдөлтийг багасгах зэрэг ач холбогдлуудыг нэрлэж болно. Цусны эргэлт сайжран гэмтсэн хэсэгт амин дэм очин эдгэрэлтийг хурдасгана.

Эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld” байгууллага

Website: kimaworld.net/mn

E-mail: kimaworld@naver.com

Утас: 010-4198-7379 / +82-2-2156-7168 

Санал болгох мэдээ

Баяр тэмдэглэхдээ зам тээврийн ослоос сэргийлэхийг анхааруулав

        2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл …