”National geographiс- Mongolia” тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

  national.jpg hutulburДэлхийн олон оронд салбартай “National geographiс” сэтгүүлийн Монгол дахь төслөөс анхны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Энэхүү тэтгэлгийг залуу судлаачдад зориулсан бөгөөд хэд хэдэн чиглэлээр судалгаа хийх санхүүжилтийг  олгох аж. Үүнд, Соёлын биет бус өв, археологи, палеонтологи, биологи, сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн салбарын сөрөг нөлөөлөл, уул уурхайн нөхөн сэргээлт, хүнсний аюулгүй байдал социолги нийгэм гэсэн чиглэлийн судалгаа багтаж байна.
Уг тэтгэлэг нь залуу эрдэмтэн судлаачдын судалгааны ажлыг дэмжих, Монгол улсын хөгжилд шинжлэх ухааны салбарын оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаанч хандлагыг хөгжүүлэх зорилготой аж.  Материалыг 2013 оны 06-р сарын 10-ны 10.00 цаг хүртэл хүлээн авах юм.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …