Алдарт загвар өмсөгч, дур булаам сахиусан тэнгэрүүдийн нэг 30 настай Миранда Керр жүжигчин залууст талтай нэгэн бололтой.
Учир нь жүжигчин нөхөр Орландо Блумаасаа салаад нэг сар ч болоогүй байхад загвар өмсөгч бүсгүй маань Леонардо ди Каприотой учир ургуулж эхэлсэн байна. Дэлхийн хамгийн хүсэмжит залуугаар тодорч байсан, сайхан бүсгүйчүүдээс хэзээ ч татгалздаггүй басхүү гэрлэлтээс айдаг 39 настай Леонардо ди Каприо энэ удаад өөрийн сонирхдог шаргал үстнүүдийг орхиж хүрэн бор үстэй, урьд нь амьдрал зохиож байсан Флайя хүүгийн ээжийг сонгосон нь олны анхаарлыг ихэд татаж байгаа ажээ.
Тэд өнгөрсөн 17-ны өдөр Лас-Вегаст хамтдаа үдийн зоог барьсан бөгөөд энэ үеэр бие биедээ ихэд талтай байсан гэнэ. Лео, Мирандагаас харцаа ч салгаж чадахгүй байсан бөгөөд хооллсоны дараа үзэсгэлэнт бүсгүйн хүзүүн дээр үнсээд амжсан гэнэ.