Гоо сайхны олимп гэгдэх “Дэлхийн мисс”-ийн ялагчаар тодорсон бүсгүйчүүд үргэлж л олны анхаарлын төвд байдаг. 2000-2013 оны хооронд “Дэлхийн мисс”-ээр тодорч “Хөх сувд”-ын эзэн болсон бүсгүйчүүд титмээ шилжүүлсэнээсээ хойш хэрхэн амьдарч байгааг сонирхуулж байна.
/2013 он/ Филиппиний гоо бүсгүй Меган Ян.
2013 оны “Дэлхийн мисс” Меган Ян. Тэрбээр 1990 оны нэгдүгээр сарын 20-нд төрсөн. 170 см. 50 кг жинтэй. Отгон мисс маань Индонез улсад хүмүүнлэгийн ажлаар айлчлаад байна. Тэрбээр титмээ гардан аваад гурван сарын хугацаанд дэлхийн 10 гаруй оронд айлчилж, гурван сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн байна.
/2012 он/ БНХАУ-ын гоо бүсгүй Юй Вэншя.
Өвөрмонголын Ордос хотноо зохион байгууллагдсан 2012 оны Дэлхийн миссийн ялагчаар Юй Вэншя тодорсон юм. 1989 оны наймдугаар сарын 6-нд төрсөн. Тэрбээр титмээ гардуулан өгсөнөөс хойш Англид амьдарч, сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж байгаа гэнэ. Бас Хятадын “Gaza” сэтгүүлд гэрээт моделиор ажиллаж байна.
/2011 он/ Венесуэлийн гоо бүсгүй Ивиан Лунасол Саркос Колименарес.
2011 оны “Дэлхийн мисс”-ээр Венесуэлийн гоо бүсгүй, 22 настай Ивиан Лунасол Саркос Колименарес тодорсон юм. Тэрбээр 1989 оны зургадугаар сард 22-нд Португуэса мужийн Гуанаре хотод мэндэлжээ. Түүний өндөр 1.80 метр аж. Дэлхийн мисс маань Венесуэлийн төв телевизэд өглөөний мэдээ хөтөлж, Венесуэлийн “Victory” сэтгүүлийн үндсэн моделиор ажиллаж байна.
/2010 он/ АНУ-ын гоо бүсгүй Александра Миллс.
Хятадын аялал жуулчлалын “Санья” хотод зохиогдсон “Дэлхийн мисс 2010” тэмцээний ялагчаар АНУ-ын гоо бүсгүй Александра Миллс тодорсон. Дэлхийн мисс АНУ-ын Кентукки мужийн Луисвиллаас гаралтай юм. Тэрбээр 1992 оны дөрөвдүгээр сарын 26-нд төржээ. Александра Миллс Бостоны их сургуулийн хууль эрх зүйн ангид суралцаж байгаа аж. Өнгөрсөн жилээс эхэлж “Green City” төрийн бус байгууллагыг удирдах болжээ.
/2009 он/ Гибралтарын гоо бүсгүй Кайане Алдорино
Өмнөд Африкийн Иохансбург хотноо зохиогдсон “Дэлхийн мисс”-ийн титмийн эзнээр анх удаагаа Гибралтар улсын мисс Кайане Алдорино тодорсон юм. Тэрбээр 1986 оны долдугаар сарын 8-нд төржээ. Кайане Алдорино “Дэлхийн мисс”-ийн холбооны зөвлөхөөр ажилладаг гэнэ. Түүнийг 2014 оны “Дэлхийн мисс”-ийг хөтлөх магадлалтай гэжээ.
/2008 он/ Оросын гоо бүсгүй Ксениа Сухинова
Оросын гоо бүсгүй Ксениа Сухинова Сибирийн Тюмэнд амьдардаг. Тюмэний нэрэмжит их сургуульд гарын тос, хийн түлшний инженерийн чиглэлээр суралцдаг. 1987 оны наймдугаар сарын 26-нд төржээ. 178 см өндөр юм. Ксениа Сухинова 2008 онд ОХУ-ыг төлөөлөн Өмнөд Африкийн нийслэл Иоханнесбург хотод болсон тэмцээнд түрүүлж “Дэлхийн мисс”-ийн титэм зүүжээ. Тэрбээр эх нутагтаа загвар өмсөгчийн дугуйлан ажиллуулангаа, 100 гаруй сэтгүүлийн нүүрийг чимсэн гэнэ.
/2007 он/ Хятадын гоо бүсгүй Чжан Цзылинь.
1984 оны тавдугаар сарын 22-нд төрсөн. Дэлхийн 106 орны гоо бүсгүйчүүд 57 дахь удаагийн “Дэлхийн мисс”-д оролцсоноос БНХАУ-ын мисс Чжан Цзылинь 2007 оны гоо бүсгүйгээр тодорсон. Тэрбээр таван сарын өмнө хуримаа хийжээ. Хятадын хамгийн том загварын агентлаг болох “Asia model” группийн ерөнхийлөгчөөр ажиллаад гурван жил болж байна.
/2006 он/ Грекийн гоо бүсгүй Татана Кучирава
Польшийн Варшав хотод зохион байгууллагдсан “Дэлхийн мисс”-ийн ялагчаар Татана Кучирава тодорсон билээ. Тэрбээр 1987 оны арванхоёрдугаар сарын 23-нд төрсөн. Одоо Грекийн төв театр ажиллаж байна. 2008 онд хуримаа хийжээ.
/2005 он/ Исландын гоо бүсгүй Уннир Бурина.
2005 оны “Дэлхийн мисс”-ийн ялагчаар Уннир Бурина тодорсон юм. 1984 оны тавдугаар сарын 24-нд төрсөн. 177 см өндөр. Тэрбээр НҮБ-ын Аюулгүй зөвлөлд ажиллаж байна.
/2004 он/ Перугийн гоо бүсгүй Мариа Жулиа.
1984 оны долдугаар сарын 10-нд төрсөн. 2004 оны “Дэлхийн мисс”. Тэрбээр Перу улсын сөрөг хүчинд ажиллаж, ирээдүйд улстөрч болохоор бэлтгэгдэж байна.
/2003 он/ Английн гоо бүсгүй Россина Дианна.
1984 оны долдугаар сарын 14-нд төрсөн. Тэрбээр дуучин юм. Таван альбом гаргасан, амжилттай яваа уран бүтээлч. “Love” хэмээх дуу нь “Billboard”-т багтаж байжээ.
/2002 он/ Туркийн гоо бүсгүй Азра Акин.
1981 оны арванхоёрдугаар сарын 8-нд төрсөн. Тэрбээр Орос улсад гэрээт моделиар ажиллаж амьдарч байна.
/2001 он/ Нигерийн гоо бүсгүй Агбани Дегори.
1982 оны арванхоёрдугаар сарын 22-нд. Нигерийн төв телевизэд редактораар ажиллаж байна. Тэрбээр хоёр ихэр охинтэй гэнэ.
/2000 он/ Энэтхэгийн гоо бүсгүй Приянка Чопра.
1982 оны долдугаар сарын 22-нд төрсөн. 2000 оны дэлхийн мисс Приянка Чопра “Дэлхийн мисс” телевизийн кинонд Энэтхэгийн миссийн дүрд тоглож, амжилтаа зөгнөж байжээ. Тэрбээр аль хэдийнэ Холливудад хүлээн зөвшөөрсөн жүжигчин юм. Нэг жилийн өмнө охинтой болсон. Волливудын хамгийн алдартай таван жүжигчний нэг.
эх сурвалж: mglradio.com Б.Дэлгэрцэцэг