Чингэлтэй дүүрэг иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Авлигатай тэмцэх газар, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран “Монгол улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан орон даяар хэлэлцүүлэх ажил эхлээд байгаа билээ.

Үүний хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Монгол Улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийг иргэд болон төрийн албан хаагчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Орон даяар зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт шийдвэр гаргагчид, судлаач, төрийн байгууллагын ажилтан, иргэний нийгмийнхэн, болон хувийн хэвшил, иргэд өргөнөөр оролцож, санал бодлоо хуваалцах боломжийг бий болгож байгаа юм байна.

Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд юуны өмнө шүүх, цагдаагийн байгууллагад ажиллагсдыг улс төрийн бүлэглэлээс хараат бус байлгах, аливаа үйл ажиллагааны санхүүжилтийг иргэдэд ойлгомжтой, нээлттэйгээр хүргэж байх, төрийн байгууллагын мэдээллийг ил тод болгох, иргэд болон төрийн албан хаагчдад урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах зэрэг олон саналыг хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлж байлаа.

Р.Болормаа

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …