Архитай биш, Тархитай ажилладаг хууль хэрэгтэй

1473825_601380486565663_582315007_nМонголын Залуучуудын Холбоо 2012 оны 2-р сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлсэн. Энэ хүрээнд “Залуу дугуйчин” клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулж “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан “Улаанбаатар-2013” дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр залуустай хамт явган аялал болон дугуйтай аялалыг зохион байгуулсан билээ.

Мөн нийслэлийн сургуулиудад спорт заалаа нээлттэй болгох уриалгыг хүргүүлсэн. Ингэснээр хүүхэд залуучуудаа спортод элэгтэй болгож, бие бялдарыг нь хөгжүүлэх, оюун ухааныг нь сэргээх ач холбогдолтой юм.

Өнөөгийн залуусын 70 хувь нь Facebook, twitter ашиглагдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс online ертөнцөөр дамжуулан тэдэнд спиртыг бус, спортыг дэмжих ухамсрыг суулгах үүднээс “Баар луу биш заал руу”, “Спортлог залуус”, “Шинэ үе спортыг сонгож байна”, “И биш О”-г сонгоё зэрэг олон уриалгуудыг гаргаж байсан. Мөн спортод амжилт гаргасан, хүүхэд залуусын үлгэр дууриал болсон спортын алдартнуудыг урьж архинаас татгалзаж, спортыг сонгох хэрэгтэйг ойлгуулсан лекцүүдийг зохион байгуулж байлаа.

2014 онд Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, Спорт уу” аянаа үргэлжүүлэх нь тодорхой боллоо. Учир нь МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат twitter хуудаснаа “Архитай биш, Тархитай ажилладаг хууль хэрэгтэй” хэмээн жиргэсэн нь тус холбоо дараа жилийг оюуны жил болгон харж байгаа бөгөөд иргэдийн ухамсарт илүү нөлөөлөх, залуучуудын тархинд, архины хор уршиг, нийгэмд ямар хор нөлөө, муу үр дагавар авчрана гэдгийг ой ухаанд нь суулгаж өгөх юм байна. Тиймээс ч “Архигүй Монгол” сумын залууст зориулсан төслийг, орон нутагт амьдардаг залуус дээр биечлэн очиж уулзаж, архины хор уршгийг тархинд нь суулгаж өгөх үүднээс “Архитай биш, Тархитай ажилладаг хууль хэрэгтэй” гэсэн уриалгыг гаргаж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …