Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийн бий болгож “Andra Model Management” агентлагийг байгуулан амжиоттай яваа мисс Х.Бадамгэрэл хэдхэн сарын өмнө амаржиж хүүтэй болсон билээ.
Төрөөд удаагүй байгаа хэдий ч сүүлийн хэдэн жил тасралтгүй оролцож буй Гоёл наадамд оролцохоор бэлтгэж эхэлжээ. Тэрбээр энэ талаар өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм. Тодруулбал: “Жил болгон хэд хэдэн чухал арга хэмжээнүүдийг хүлээдэг. Энэ жил Гоёл-2014 наадмаа алгасахгүй байх боломж гарлаа. Хүн олон зүйлээс сэтгэл ханамж авдаг бол миний хувьд тайзнаас маш их эрч хүч, урам зориг, цааш тэмүүлэх мэдрэмж авдаг. Намайг дэмжиж, хурцалж байдаг гэрийнхэн, найзууд бас хайрдаа баярлалаа” хэмээжээ.