Хориотой эм хэрэглэсэн Солонгос оддыг 8 сар хорьж, тоглосон кинонуудыг нь гаргахыг хоригложээ

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Си Ён, Ли Сонг Ён, Жан Ми Нэ нар найман сар хоригдож, 2 жил тэнсэнтэй байхаар боллоо. Үүнээс гадна тэд мөн торгуулах болсон байна. Пак Си Ён 3700 доллар, Ли Сонг Ён 4000 доллар, Жан Ми Нэ 5500 долларын торгууль төлөхөөр болсон байна.

Тэд мэдээ алдуулагч, тайвшруулдаг пропофол гэдэг хориотой эмийг байнга хэрэглэдэг байсан аж. Харин ялаас мултрахын тулд тус бүрнээ л өөрийгөө буруугүй гэж мэдүүлэг өгцгөөсөн байна. Пак Си Ён болон түүний эмч нурууны гэмтлийнхээ өвчинг намдаах гэж хэрэглэдэг байсан гэсэн бол Жан Ми Нэ арьсны өвдөлтийг намдаахад хэрэглэдэг байсан гэв. Харин Ли Сонг Ён эртний нуруу нугасны бэртэл болон арьсны өвдөлтийг намдаахад хэрэглэдэг байсан гэжээ.

Шүүгч эдгээр жүжигчнийг олон нийтэд буруу үлгэр дуурайл үзүүлсэн хэмээн буруутгаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд “KBS”, “SBS” зэрэг телевиз тэдний тоглосон кино болон нэвтрүүлгүүдийг нь цацахаа больж байгаа гэнэ.

эх сурвалж: урлаг.мн Г. Онончимэг

Санал болгох мэдээ

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн …