Алдартнуудын факт, элдэв поз, сонин хачин нүүр царай гээд ер нь үйл хөдлөл болгоныг нь хальсандаа буулгахыг хичээдэг папарациудын ажил оддыг бүр залхааж орхидог. Бүр сүүлдээ тэдэнд дургүйцлээ илэрхийлж оддууд маань папарцичдын камерыг эвдэх, цохиж зодох гэх зэрэг бүр аргаа барсан хүний хийх ямар л үйлдэл байна тэр бүгдийг хийх болсон билээ.
Тэгвэл өнгөрсөн зургадугаар сард дуучин Пинкийг нөхөр, охин найзынхаа хамтаар явж байхад нь нэгэн папараци эр Пинкийг охиныхоо живхийг сольж байхад нь зургийг нь авч, улмаар найзад нь хөх няц болтлоо зодуулсан.Пинк ч бяцхан охиных нь шалдан зургийг авахыг оролдсон папарацид дургүйцлээ илэрхийлсэн гэдэг.
Гэтэл саяхан зодуулсан папараци эр Борис Иссай шүүхэд гомдол гаргаж дуучин бүсгүйн гэр бүлээс мөнгө нэхэмжилхээр болсон байна.