Цагаан халаадтай “баатруудын” балгаас эх, ня рай эндэх, эрэмдэг зэрэмдэг болох яв дал чихнээс хонх уяж, сэтгэл шимшрүүлэх болов. Сүүлийн нэг сарын хугацаанд л гэхэд III төрхтэй холбоотой таагүй мэдээлэл тасар сангүй. Тус төрөхөд амаржихаар очсон эрүүл саруул ээжүүд эх үрийн хагацал үзэж, энэлэн шаналж явна. Хийсвэр хагалгаагаар төрсөн ээж саваа авчихсан байсныг гэртээ очоод мэдсэн гэх.
Төрөөд гэртээ гарсан 21 настай ээж хоёр хоноод хорвоогийн мөнх бусыг үзлээ. Энэ мэтчилэн энэ сард гэхэд III төрөхөд бидний мэдэх эхийн эндэгдэл 3-4 удаа гарлаа шүү дээ. Ийм байхад эхийн эндэгдэл буурсан гэж Эрүүл мэндийн яамныхан цаасан дээрх тоо уншаад яалтай ч билээ. Хэдийгээр эхийн эндэгдэл бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэдий ч эмч нарынхаа чадавхи, ёс зүйг зал руу лахгүйгээр энэ эмгэг эдгэршгүй мэт санаг дана. Учир нь танидаг хүн, мөнгөгүй бол эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрээд байгаа үе. Яагаад эмч нар иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ариун тангараг өргөчихөөд халаас уруу нь өнгийгөөд байна вэ гэдэг бас л асуудал.
Өнөөх л цалин хангамжийн асуудал яригдах нь дамжиггүй биз. Гэхдээ л тэд өргөсөн тангарагтаа үнэнч байх нь тэдний үүрэг. Эргээд III төрөхийн асуудалд оръё. Өчигдөр манай редакц дээр нэгэн залуухан ээж Н.Чанцалсүрэн ирэв. Тэрбээр Улаанбаатар их сургуулийн II курсын оюутан юм байна. Өнгөрөгч тавдугаар сард III төрөхөд амаржихаар оч сон байна. Түргэн дуудаад цагтаа ирээг үйгээс үүдэн ус нь гарч төрөхдөө нэлээд хүндрэлтэй амарж сан байна. Түүнийг төрөх явцад эмч нар хүүхдийн толгойноос татаж, угзарсаар төрүүлжээ. Эх барих эмчээр Цэгмид, нярайн эмч Энхзаяа нар ажилласан байна. Ингээд төрөхийн орноос буугаад тасагт шилжих үед хүүхдийнх нь толгойн ар талд цэлхгэр хавдар үүссэнийг ээж нь мэдсэн байна.Эмч нараас учрыг лавлатал “Дээш нь харуулаад хэвтүүлээд бай.
Тэгж байгаад зүгээр болно” гэжээ. Гэтэл нярай халуурч, бие нь шарлаж эхэлсэн байна. Хүүхдийн бие шарлаад байгааг хэлсэн хэдий ч эмч нар гэрт нь гаргажээ. Гэтэл нярай гэртээ гараад хоёр хоногийн дараа өндөр халуурч, толгойгоо савалж байнга уйлах болсон байна. Тэр байтугай таталт өгч эхэлсэн учраас түргэн дуудахад Баянзүрх дүүргийн эмнэлэг “Манайх хоёр сар хүрээгүй хүүхдийг хүлээж авдаггүй” гээд халгаасангүй. Ингээд нярайг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/ рүү шилжүүлэхэд түүний бие нэлээд хүндэрсэн байсан тул сэхээн амьдруулах та сагт долоо, жирийн тасагт 10 хоноод гарчээ. Харин ЭХЭМҮТ-ийн эмч нар тархины саажилттай хүү хэд байна гэсэн онош тавьсан гэнэ. Энэ үеэс эх лээд л залуу ээж, охин хоёр эмнэл гээс өдгөө хүртэл салж чадахгүй, энэлж явна.
Үнэхээр тархины саажилттай эсэхийг шал гуулахаар манайдаа л том гэсэн хувийн эмнэлгүүдэд томографын зураг авахуулахад “Төрөх үедээ тархиндаа гэмтэл авсан байна. Монголд эмчлэх боломжгүй” гэж оношилжээ. Хоёр ч газар яг адилхан онош хэлсэн тул залуу ээж маань III төрөхөд очиж эх барьсан эмчдээ үзүүлэхээр очтол эхний удаад ээлжийн амралт тай, дахиад очиход “Цэгмид эмч манайд ажиллахаа больсон” гэсэн хариу өгч амыг нь таглажээ.Охиноо төрүүлснээс хойш бүтэн нойртой хонож үзээгүй. Байнга л уйлж, чих рүү нь хатгаж байгаа мэт татганаж уйлдаг. Төрөөд долоон сар болж байгаа охин маань одоо дөрвөн кг жинтэй. Ямар ч өсөлт байхгүй болчихоод байна.
Хамгийн харамсалтай нь алтан гартай эмч нар биднийг дэндүү дорд үзэж байна. Охиноо таталт өгөөд хэцүү болох үед түргэн дуудаж сэхээнд очдог. Тэр үед сэхээний эмч нар “Энэ хүүхэд чинь хүн болохгүй дээ. Мэдрэл муутай мангар л юм болно” гэж хэлдэг. Эх хүнд ингэж хэлэхдээ тэд огтхон ч эмээдэггүй гэж өмөлзөж суух залуухан ээж гомдол нэхнэ. Түүний нөхөр охиноо төрсний дараа гурван сар хамт амьдарч байгаад орхиод явжээ. Аав, ээж нь ч холбоогоо тасалж, ор сураггүй байна. “Охиныг маань эмч нар тархины саажилттай гэж хэлэхэд нөхөр маань сонсчихсон. Тэгээд л яваад өгсөн дөө” гэж ярьж суух.
Шавилхан биенд нь ахадсан гэмээр түүний амьдрал ийнхүү эргэчихээд байгаад өөрийгөө буруутгаж “Би ч азгүй л хүн юм даа. Өөрөө зовоод зогсохгүй ээж, аавыгаа маш их зовоож байна. Одоо ээж аав дээрээ байгаа. Охиныг маань ээж өдөрт нь хардаг. Хичээлдээ явчихаад бушуухан л охиндоо яардаг. Сайхан, муухай нь хамаагүй тээж төрүүлсэн болохоор охиндоо хязгааргүй хайртай. Хэцүү хүнд өвчтэй байсан ч гэсэн охиноосоо залхаж үзээгүй. Яаж ийгээд л хүн болгочих юмсан гэж боддог” гэж хэлээд асгартал уйлчихсан.
Охиныхоо өвчний түүх, томографын зургийг нь үзүүлж “Энэ хэсэгт л хагалгаа хийчихвэл зүгээр болох юм гэнэ билээ. Хамгийн сүүлд Өвөрмонгол эмчид үзүүлсэн. 20 гаруй сая төгрөг байвал үзүүлсэн эмч маань хамт очоод хагалгаа хийж өгнө гэсэн” гэв. Энэ мэт III төрөх хэдий хүртэл эх үрийн амьдын хагацал үзэх газар вэ. Амтай бүхэн л эл төрөхийг ад үзэх юм. Энэ салбарын удирдлагууд нь нэгийг бодож алдаа оноо нь хаана юундаа байна гэдгийг шийдэж, цэвэрлэхгүй бол болохгүй болжээ.
Өнгөрсөн жил л гэхэд Хонгорзул бүсгүй хийсвэр хагалгаагаар уг төрөхөд амаржих үед хэвлийд нь марль хийж оёчихоод, түүнээс үүдэн бүтэн жил гаруй үхэл амьдралын дээсэн дээр дэнжигнэж байж саяхан хөл дээрээ боссон. Энэ сарын дундуур 21 настай бүсгүй хийсвэр хагалгаанд орох үед саванд нь бохир орсон гэсэн үндэслэлээр таван удаа хагалгаа хийж амь насанд нь хүрлээ. Энэ бүхэнд охид, бүсгүйчүүд, ээжүүдийн сэтгэл шимширч, хүүхэд төрүүлэхээс битүүхэн түгшиж, эмээж байна шүү дээ.
Б.ДЭЛГЭР